Topica address Online support

MongolianEnglish (United Kingdom)

Our mission

Бид үйлчлүүлэгч таны хэрэгцээнд тохирсон мэдээлэл технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сүүлийн үеийн дэвшилтэт технологи дээр тулгуурлан, чадварлаг мэргэжилтнүүдийнхээ тусламжтайгаар хүргэнэ.

About us

Топика ХХК-ийг мэдээллийн технологийн чиглэлээр сүүлийн 20-иод жил ажилласан дадлага туршлага дээрээ үндэслэн, Мэдээлэл Холбоо ба Үйлдвэрлэлийн Автоматчилалын тэргүүлэх технологийг эх орондоо нэвтрүүлэх зорилготойгоор электроник болон мэдээллийн системийн инженер мэргэжилтнүүд хамтран 2005 онд үүсгэн байгуулсан.

Байгуулагдсанаасаа хойш Мэдээллийн технологийн 30 гаруй томоохон төслүүдийг амжилттай гүйцэтгэж, 2008 оны 1-р сараас өрх гэр, байгууллагын хэрэгцээнд зориулсан өндөр хурдны интернэтийн үйлчилгээг явуулж эхэлсэн.

Өнөөдөр бид компьютер, сүлжээний тоног төхөөрөмжийн худалдаа, интернэт холболтын үйлчилгээнээс гадна хэрэглэгчийн захиалгаар мэдээллийн өндөр хурдны, өгөгдлийн хамгаалалттай VPN(виртуаль оффис) систем, мэдээлэл холбооны холимог дэд бүтэц, үйлдвэрлэлийн автоматчилсан дэд бүтэц, тусгай зориулалтын өндөр үзүүлэлттэй удирдлагын электрон тоног төхөөрөмжүүдийг зохион бүтээж хэрэглээнд нэвтрүүлэж байна.

Манай хамт олон

Манайх 30 гаруй ажилтан ажиллагсадтай. Үүний дотор мэдээлэл технологийн чиглэлээр Монгол, АНУ, Чех, Тайланд, Япон, ОХУ, БНХАУ -д суралцаж төгссөн доктор зэрэгтэй 1, магистр зэрэгтэй 5, баклавр зэрэгтэй 20 гаруй мэрэгжилтнүүд бий.