Topica address Online support

MongolianEnglish (United Kingdom)

Интернэтийн үйлчилгээ үзүүлэгч TopNET компани ADSL, утасгүй интернэт болон шилэн кабелийн интернэт холболтын үйлчилгээ явуулдаг. Манай компани мэргэжлийнхээ дагуу өсч хөгжих хүсэлтэй, өөртөө итгэлтэй, залуу инженерүүдийг дараах ажлын байранд урьж байна.


Ажлын байрны нэр:
Сүлжээний инженер

Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Интернетийн хэрэглэгчийн сүлжээнд саатал гарсан үед дуудлагаар очин засварлах
- Төсөл, борлуулалтын хүрээнд үйлчлүүлэгчийн сүлжээ, камерын системийн суурилуулалтын ажил гүйцэтгэх
- Компаний дотуур холбоо, сүлжээг хариуцан ажиллах

Ажлын байранд тавигдах шаардлага:

- Мэдээллийн технологийн чиглэлээр баклавр буюу түүнээс дээш зэрэгтэй
- Мэргэжлээрээ байсан туршлагатай байх
- Англи хэлээр мэргэжлийн ном, материал уншиж ойлгох чадвартай
- Харилцааны соёлтой
- Бүтээлч сэтгэлгээтэй
- Багаар ажиллах чадвартай
- Хариуцлагатай

Таныг мэргэжлийн хувьд өсч хөгжих боломж, найрсаг эрч хүчтэй хамт олон хүлээж байна. Цалин урамшууллын системийн тухайд ярилцлага дээр мэдээлэл авах боломжтой.

Бүрдүүлэх материал :

- Цээж зураг 1 хувь
- Анкет
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Дипломны хуулбар

Дээрх шаардлагыг хангаж буй хүмүүс 2011 оны 9-р сарын 23-ны дотор материалаа topica@topica.mn хаяг руу илгээх эсвэл Топика компьютерийн дэлгүүр дээр авчирч өгнө үү. Анкетийг www.topica.mn хаягаар орж Ажлын байр хэсгээс татан авна уу.


Топика компьютерийн дэлгүүр: Улсын их дэлгүүрээс урагш явах замд, Битлзийн хөшөөний баруун талд ТОП ПС компьютерийн дэлгүүр
Утас:
70125001

Вэб хуудас: www.topica.mn
Мэйл хаяг: topica@topica.mn