Манай компани 2006 онд Монгол Улсын Их Хурлын танхимын микрофонт санал хураалтын системийг хийж амжилттай суурилуулсан билээ. Уг систем нь техник болон програм хангамж, найдвартай ажиллагаа, гадаад өнгө үзэмж зэргээрээ захиалагчийн хэрэгцээ, шаардлагад бүрэн нийцсэн төдийгүй захиалагч талаас өндөр үнэлгээ авсан систем болсон. Уг систем нь микрофонт гарууд ба төв удирдлагын төхөөрөмж, удирдлагын програмууд гэсэн үндсэн хоёр хэсгээс тогтоно.
Манай систем нь микрофонт гар болон төв удирдлагын төхөөрөмж гэсэн хоёр үндсэн төхөөрөмжтэй. Микрофонт гарууд нь төв удирдлагын төхөөрөмжтэй цуваагаар (daisy chain) холбогдоно. Улсын Их Хурлын танхимд 78 микрофонт гар 1 микрофонт гарны төв удирдлагын төхөөрөмж бүхий систем ажиллаж байна. Микрофонт гаруудын тоог нэмэх болон багасгах боломжтой.

Төв удирдлагын төхөөрөмж нь микрофонт гаруудтай микроконтроллёрын сүлжээгээр холбогдон ажиллана. Уг төхөөрөмж этернет интерфэйстэй бөгөөд түүгээрээ этернет сүлжээний орчинд ажиллаж удирдлагын програмтай холбогдох боломжийг бүрдүүлнэ.
Систем Windows үйлдлийн системийн орчинд ажиллах операторын, хурал даргалагчийн, мэдээллийн баазын болон дэлгэцийн гэсэн 4 програмтай. Операторын програм нь микрофонт гарны төв удирдлагын төхөөрөмж болон бусад програмуудыг удирдан ажиллана. Операторын програм нь санал хэлэх болон хэлэлцүүлэгийн гэсэн хоёр үндсэн горимтой. Операторын програм нь ирц бүртгэл явуулж ирцэд орсон гишүүдийн тухай мэдээллийг (хуралдаанд оролцож эхэлсэн огноо, хуралдаанаас гарсан огноо) болон санал хураалтын дараа санал хураалтын үр дүнг мэдээллийн санд хадгална. Санал хураалт нь ил болон далд гэсэн хоёр төрөлтэй. Ил санал хураалтад оролцсон гишүүдийн нэр, өгсөн санал зэрэг нь нийтэд ил харагдана. Нууц санал хураалтын үед оролцсон гишүүдийн өгсөн санал нь ил харагдахгүй бөгөөд ямар нэгэн байдлаар өгсөн саналыг нь мэдэх боломжгүй.


Дэлгэцийн програм нь хуралдааны тухай мэдээллийг том дэлгэц эсвэл проектор дээр харуулах зориулалттай. Програм хуралдааны ирц, огноо, микрофон хүссэн болон микрофон нь нээлттэй байгаа гишүүдийн нэрс мөн санал хураалтын үед анхааруулах тоо, санал хураалт дууссаны дараа үр дүнг харуулна.
Мэдээллийн сантай ажиллах програм нь мэдээллийн санд нэвтэрч түүнд өөрчлөлт хийх, мэдээлэл гаргах зориулалттай. Тусгай эрх өгсөн хэрэглэгч нэвтэрч сан дахь мэдээллүүдийг өөрчлөх, үзэх болон хэвлэж гаргаж авах боломжтой. Мэдээллийн санд гишүүдийн нэрс, картны дугаар болон бусад мэдээллүүд, санал хураалтын үр дүн, санал хураалтын томьёолол, тухайн нэг гишүүний ирц, хуралдаанд суусан байдал, өгсөн саналууд зэрэг мэдээлэл хадгалагдана.
ТЕХНИК ХАНГАМЖ
- ХАМГИЙН ОРЧИН ҮЕИЙН ӨНДӨР ХҮЧИН ЧАДАЛ, ХУРД БҮХИЙ МИКРОКОНТРОЛЛЁР
- УХААЛАГ КАРТ УНШИГЧ
- ХЭРЭГЛЭГЧИД ЗОРИУЛСАН МЭДЭЭЛЛИЙГ ЭХ ХЭЛ ДЭЭР ГАРГАХ LCD ДЭЛГЭЦТЭЙ
- ӨНДӨР МЭДРЭМЖИТ МИКРОФОН
- ӨГӨГДӨЛИЙН ӨНДӨР ХУРД БҮХИЙ МИКРОКОНТРОЛЛЁРЫН СҮЛЖЭЭ
- ӨНДӨР ЧАНАРТАЙ ДУУНЫ СТЕРЕО ГАРАЛТ
- ЭТЕРНЕТИЙН СҮЛЖЭЭНД АЖИЛЛАХ ТӨВ УДИРДЛАГЫН ТӨХӨӨРӨМЖ
- НАЙДВАРТАЙ АЖИЛЛАГАА
- ХЭРЭГЛЭГЧИЙН ШААРДАЛГАД ТОХИРУУЛАН ӨӨРЧЛӨХ БОЛОМЖ
ПРОГРАМ ХАНГАМЖ
- ИРЦ БҮРТГЭЛИЙН ПРОГРАМ
- МЭДЭЭЛЛИЙН САНГИЙН ПРОГРАМ
- ХУРАЛ ДАРГАЛАГЧИЙН ПРОГРАМ
- ДЭЛГЭЦИЙН ПРОГРАМ
- СИСТЕМИЙН УДИРДЛАГЫН ПРОГРАМУУД ЭТЕРНЕТ СҮЛЖЭЭНИЙ ОРЧИНД АЖИЛЛАНА
- ХЭРЭГЛЭХЭД ХЯЛБАР БӨГӨӨД УХААЛАГ ИНТЕРФЭЙС
- ХЭРЭГЛЭГЧИЙН ШААРДЛАГАД ТОХИРУУЛАН ӨӨРЧЛӨХ БОЛОМЖ
| < Өмнөх | Дараахи > |
|---|































