Topica address Online support

MongolianEnglish (United Kingdom)

Durabook S15C

Эсэргүүцэгч мэдрэгч дэлгэц , Дурабоукын гол давуу тал нь эсэргүүцэгчтэй мэдрэгчийн технологи /Resistive Touch Technology/ ашигладаг. Дурабоук мэдрэгч дэлгэц нь бээлийтэй хурууг мэдрэнэ.

Нарны гэрэлд уншигдах, Дурабоук наранд уншигдах технологи нь Гялбааны эсрэг технологитой /Anti- Reflection technology/ хавсарсан тул ихэнх ажлын цагаа наранд болон гадаа хийдэг хэрэглэгчдэд тохиромжтой.

Доргионы хамгаалалттай LCD
, Дурабоук нь 1см2 талбайд 3 кг даралт, хүчийг эсэргүүцэж чадахаар бүтээгджээ.
Хамгаалалт

Хурууны хээ уншигч, хуруу уншигч сканнер биометрийн нарийн мэдээллийн тусламжтайгаар зөвшөөрөлгүй хандалтаас хамгаална.

 

ТРМ, /Trusted Platform Module/ буюу итгэмжлэгдсэн платформ хамгаалалт нь хард дискийг зөөхөд өгөгдөл алдагдах аюулаас хамгаалдаг бөгөөд Дурабоукын бүх бүтээгдэхүүн ийм хамгаалалттай.

 

Хос хард диск, Дурабоук нь хос /dual/ хард дискийг нэгтгэж ажиллах, нэмэлт хадгалах төхөөрөмж зайтай бөгөөд RAID нөөцлөлт хийх боломжтой.

 

Ухаалаг карт уншигч, /Smart card reader/ Дурабоук нь нарийн мэдээлэлд хандах нууцлал хамгаалалтын түвшинг тогтоож болох ухаалаг карт уншигчтай.



Загвар болон онцлогууд

Дурабоук зөөврийн компьютер нь уналт болон доргионы шалгуураар АНУ-ын Цэргийн MIL-STD 810 дугаартай стандартыг хангасан болно.

Магнийн хайлшин гадаргуу,
Дурабоукийн хайлшин гадаргуу нь энгийн ABS пластик материалаас 20 дахин бат бөх бөгөөд цохилт, уналт болон мөргөлтөөс бүрэн хамгаална.

Доргионы хамгаалалттай дэлгэц, LCD дэлгэцний дотор талд гэнэтийн доргилтыг шингээгчтэй тул доргилт цохилтоос бүрэн хамгаалагдсан.

Оптик төхөөрөмж цоожлогч
, Дурабоук оптик төхөөрөмжийн цоож нь таны компьютер унах юмуу доргиход CD/DVD нь онгойж зурагдах, гэмтэхээс хамгаална.

Доргионы хамгаалалттай хард диск,
Бүх Дурабоукны хард дискэнд доргиог шингээгч полимер бүрэлдэхүүн нь HDD-г доргио болон чичрэлтээс хамгаалж таны чухал мэдээлэл алдагдаж устахаас сэргийлнэ

Гарны нэмэлт гэрэлтүүлэг, Дурабоукын гар товчлууруудын ЛЕД гэрэл нь харанхуй орчин буюу бага гэрэлд ажиллахад таны гэрэлтүүлэгийн асуудлыг шийдэж өгнө.

Баттерей хамгаалагч,
Дурабоукын баттерейны давхар хамгаалалт нь цахилгааны хэт хүчдэл болон хэт халалтаас хамгаалсан.

Резинэн хаалттай IO порт,
Дурабоукны IO портны резинен хаалт нь портонд жижиг хог шороо болон шингэн зүйл урсан орохоос хамгаалагдахаар бүтээгдсэн.

GPS Зам дагуу болон замаас хол явж буй хэрэглэгч нь Дурабоукын GPS буюу байршил тогтоогчийн тусламжтай газарзүйн байрлалаа нарийн тогтоолгож, замыг заалгах боломжтой.

 

3G Дурабоукын 3G нь хаа ч явсан хобогдоно. 3G идэвхижсэн үед гар утасны хэрэглэгч хүссэн газраасаа интернэтэд холбогдох боломжтой.

 

График хэрэгсэл nVidia N11M GE2-S.
S15C загварын 512 МВ DDR3 VRAM-тай nVidia N11M GE2-S график карт нь газарзүйн мэдээллийн систем зэрэг нарийн хэрэглээнд тохирсон болно.

  • Усны хамгаалалттай хурууны хээ уншигч.
  • Усны хамгаалалттай товчлуур /гар/.
  • Усны хамгаалалттай мэдрэгч хулгана /touchpad/.
Хэрэглэгдэж болох салбарууд:
  • Засгийн газар
  • Цэрэг
  • Боловсрол
  • Газар тариалан
  • Түргэн тусламж
  • Цагдаа
  • Эмнэлэг
  • Тээвэрлэлт
DURABOOK Худалдан авахыг хүсвэл та энд дарна уу