Topica address Online support

MongolianEnglish (United Kingdom)

Тренднэтээс гаргасан 802.11 AC стандарттай шинэ роутер

PDFХэвлэхИ-мэйл 2012 оны 1-р сарын 30, Даваа гариг, 11:01

Trendnet нь байгальд ээлтэй сүлжээний бүтээгдэхүүн худалдаалагч билээ. Олон улсын электрон хэрэглэгчдийн үзэсгэлэн дээр анхны 802.11ас стандарттай сүлжээний төхөөрөмжийг Trendnet компани танилцууллаа.

Сүлжээний чип үйлдвэрлэгч Броадком /Broadcom / танилцуулснаар 802.11ac стандарт нь одоогийн хэрэглэж байгаа 802.11n /Wireless N/ болон 802.11 утасгүй сүлжээний стандартын дараагийн үе хэмээн танилцуулжээ . Шинэ стандарт нь анхнаасаа 1300Mbps хүртэлх хурдтай (N стандартын хамгийн дээд хурд болох 450Mbps-тай харьцуулахад) ба цаашид 6.8Gbps хүртэл түвшинд очих боломжийг санал болгож байгаа.

Шинэ АС стандарт нь мөн л 5Гц-н нам зурвасыг ашигладаг ба чулуун хана мэтийн саадыг давах чадвараар илүү юм.
Trendnet-ийн шинэ AC бараа бүтээгдэхүүнүүд болох 1300 Mbps хос-зурвасын утасгүй АС роутер TEW-811DR ба 1300 Mbps хос-зурвасын утасгүй АС Медиа дамжуулагч TEW-800MB гэсэн 2 загварыг энэ жил танилцуулах болно. Энэхүү 2 төхөөрөмж хоёул хос-зурвасыг болон түүний утасгүй N адаптерийг дэмжиж ажиллах бөгөөд, бусад Тренднэтийн роутерийн адил сүлжээний сайн давуу талуудтайгаас гадна Гигабит Этэрнэт /Gigabit Ethernet/-г дэмжиж ажиллана.

Олон улсын электрон хэрэглэгчдийн үзэсгэлэн дээр /International Consumer Electronics Show (CES) / Броадком компани шинэ 802.11ас чип дээр үндэслэсэн анхны Wi-Fi 5G /802.11ac-н нөгөө нэр / технологийг танилцууллаа.

Шинэ TEW-811DR болон TEW-800MB төхөөрөмжүүдийг 2012 оны хагас хүртэл худалдаанд гаргах боломжгүй ба тус бүр ойролцоогоор 200 ам.долларын үнэтэй гарах юм.