Таны iPhone 4/4S-ийг хамгаалахаар iPower манайд ирлээ...
2012 оны 2-р сарын 20, Даваа гариг, 12:11
Танилцуулга
iPower дохиолол нь таны iPhone 4/4S гар утсыг хаяж гээгдүүлэхээс урьдчилан сэргийлэх болно. Энэ нь iPhone таны ойр орчимоос холдох үед, таны ард үлдэх үед дуун сэрүүлэг өгөх “электрон уяа” юм. Дохиолол нь мөн 100 инчийн радиус дотор утсаа олохгүй байх тохиолдолд хайж олох (FindMe function) функцтай. Энэхүү бүтээгдэхүүн нь 2 хэсгээс бүрдэнэ: “iPower” нь таны iPhone-ий гэр болохоос гадна таны утасны нөөц баттерей болно. “Reminder” буюу дохиололыг та өөртөө авч явах ба таны утасыг гээгдэхээс хамгаалах болон байршлыг тогтооход туслана.

Бүрэлдэхүүн хэсэг
A) Дохиолол
B) iPower
C) USB кабель
D) Түлхүүрийн оосор
E) Баттерей (дохиололд)
Барааны танилцуулга

Хэрэглэх заавар
Алхам 1 - iPhone-г iPower-т суурилуулна.
iPower-н дээд хэсгийг үндсэн хэсгээс салгана. Дараа нь iPhone-г (доод талыг эхэнд) iPower-н сууринд (зурагт үзүүлсэний дагуу) гулгуулж хийж, iPhone-н адаптерт бүрэн холбогдсон эсэхийг шалгана.
iPower-н дээд хэсгийг iPhone дээрээс таглаж, үндсэн хэсэгтэйгээ бүрэн холбогдсон эсэхийг шалгана.

Алхам 2 - Баттерейг дохиололдоо хийх
Зурагт үзүүлсэний дагуу тагийг дарж доош нь онгойлгоно. Баттерейны “+” тэмдгийг дээш нь харуулж хийгээд таглана.

Алхам 3 - Дохиололоо асаах
Дохиололын асаах товч нь доод талд байх ба зүүн тийш болгон (зурагт үзүүлсэнээр) асаана. Дохиолол асаж iPower-той холбогдож бэлэн болсон үед LED гэрэл анивчин асах болно.
Алхам 4 - iPower дохиололоо тестлэх
Дохиололыг шалгаж үзэхийн тулд iPhone-оо байгаа газраа үлдээж дохиололыг авч iPhone-оосоо 2-6 метр /7-20 feet/ холдох үед дохиололын хонх дугарах болно.Харин буцаж ойртох үед сэрүүлэг зогсох болно.
За ингээд тохиргоо дууслаа, Tанд амжилт хүсье!
| < Өмнөх | Дараахи > |
|---|































