Микротикийн рөүтерийг Winbox програмаар анх тохируулах
2010 оны 5-р сарын 14, Баасан гариг, 01:14
Winbox нь Windows – ийн орчин ажилладаг RouterOS-ийг тохируулах график түүл юм. Уг програмыг linux-ийн орчинд Wine ашиглан ажиллуулж болно. Winbox-ийг Микротикийн команд интерфейстэй логикийн хувьд адил хийсэн тул хэрэглэхэд тун энгийн болсон байна. Анх Winbox-ийг Микротикийн (www.mikrotik.com) сайтаас татаж авч суулгана.
Winbox.exe ажиллуулахад дараахь цонх гарч ирнэ.
Микротик дээр анх IP хаяг тохируулаагүй үедээ […] кнопкийг дарж холбогдох боломжтой төхөөрөмжүүдийг МАС хаягаар нь гаргаж ирнэ.
Уг меню-ээс холбогдох төхөөрөмжийн МАС хаягийг сонгоод admin орох нэрээр нууц үггүйгээр орно.
Интерфейсийн товч танилцуулга
Winbox-ийн толгой дээр дараах мэдээллүүд гарч ирнэ.
[хэрэглэгч]@[Router's IP or MAC] ( [RouterID] ) - Winbox [ROS version] on [RB model] ([platform])
Програмын баруун талын меню-ээс сонгон тохиргоогоо хийнэ. Меню дээр дарахад дэд цонхууд гарч ирдэг.

Дэд цонх дээр тохиргооны дараах кнопкууд байрлана.
Жишээ нь дараах маягаар сортолж болно.
Мөн рөүтерий тохиргоо болон рөүтэрийн бусад файлыг winbox дээрээ drag&drop хийж зөөж хадгалж болно. Үүнийг files меню рүү ороод хийнэ.
Winbox-ийг хэрэглэх талаар цаашид вебээрээ дамжуулан байнга танилцуулах болно.































