|
Топика компани нь гадаад дотоодын олон компанитай хамтран ажилладаг. Тухайлбал манайхаас санал болгож буй компьютер болон сүлжээний тоног төхөөрөмжүүд нь дэлхийд алдартай Asus, Trendnet, Tainet, Zyxel, Mikrotik, NComputing болон Transcend зэрэг компанийн бүтээгдэхүүнүүд байдаг.
Asus бол дэлхийд компьютерийн эх хавтан үйлдвэрлэлт, борлуулал -таараа #1 үйлдвэрлэгч бөгөөд дэлхий дээрх 3 компьютерийн нэг нь Asus – ийн эх хавтантай байдаг гэсэн үзүүлэлт байдаг. 2008 онд гэхэд 24 сая эх хавтан борлуулсан байна. www.asus.com
Trendnet бол жижиг, дунд бизнесийн байгууллага болон гэрийн интернэт хэрэглэгчидэд зориулсан дотоод сүлжээ болон утастай, утасгүй, шилэн кабелийн интернэт холболтын төхөөрөмж үйлдвэрлэлтээрээ дэлхийд тэргүүлэгч томоохон компани юм. TRENDnet нь төрөл бүрийн утасгүй болон шилэн кабелийн сүлжээний свитч, Voice over Internet Protocol (VoIP), Keyboard/Video/Mouse (KVM), интернэт камер, принт сервер, Powerline, Bluetooth, хадгалах төхөөрөмжүүд, Power over Ethernet (PoE) төхөөрөмжүүдийг үйлдвэрлэдэг. www.trendnet.com
1990 онд байгуулагдсан TAINET Communication System харилцаа холбооны системийн төхөөрөмж судлаж, бүтээх, үйлдвэрлэх, сайжруулах үйл ажиллагааг эрхэлдэг. Үйлчлүүлэгчиддээ чанартай, найдвартай, боломжийн үнэ бүхий сүлжээний бүтээгдэхүүнийг санал болгож байна. Хэдийгээр төгс сүлжээний шийдэл гэж байдаггүй ч үйлчлүүлэгчидтэйгээ ойр холбоотой ажилласнаар хамгийн тохиромжтой шийдлийг гаргаж чадна гэдэг үзэл бодлыг баримталж ажилладаг. www.tainet.net
Тайваний ZyXEL компани 1989 онд байгуулагдсан. Сүлжээний компаниуд, бизнесийн байгууллага, гэрийн хэрэглэгчдэд зориулсан сүлжээний төхөөрөмжийн үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч компаниудын нэг юм. Triple Play, QoS, сүлжээний нууцлал, менежментийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиудыг ашиглан төхөөрөмжөө үйлдвэрлэдэг. ZyXEL – ийн өндөр чанартай, нууцлал, удирдлагын өндөр түвшинд хийгдсэн сүлжээний төхөөрөмжүүд нь байгууллагын болон гэрийн хэрэглэгчидэд зориулагдсан. www.zyxel.com
Mikrotik компани 1995 оноос хойш утасгүй сүлжээний төхөөрөмж үйлдвэрлэж ирсэн. MikroTik-ийн хамгийн сүүлийн бүтээгдэхүүн болох MikroTik RouterOS v3 нь VAR, ISP, сүлжээнийн администраторийн утасгүй сүлжээг зохион байгуулах ажлыг хөнгөвчлөх рутер системийн програм хангамж юм.www.mikrotik.com

Transcend Information. Inc 1988 онд байгуулагдсан. Хадгалах төхөөрөмж үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэх компани. Флэш карт, флэш диск, дижитал зургийн жааз, зөөврийн хатуу диск, mp3 тоглуулагч гэх мэт 2000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дэлхийн зах зээлд нийлүүлдэг. Бүтээгдэхүүнийхээ чанарыг баталгаажуулж, ISO 9001 сертификатыг авсан Тайваний анхны, дэлхийд хоёрдох хадгалах төхөөрөмж үйлдвэрлэгч болж чаджээ. www.transcendusa.com
Америкийн NComputing компани компьютерийг олон хэрэглэгчид зэрэг ашиглах боломжийг бий болгох програм болон техник хангамжийн үйлдвэрлэл эрхэлдэг. Худалдан авалтын үнийг 50%, засвар үйлчилгээний зардлыг 70% хэмнэх боломжийг олгодог энэ бүтээгдэхүүн нь дэлхийн 140 гаруй орнуудад борлуулагдаж, олон олон шагналыг хүртсэн. www.ncomputing.com
|