Нүүр хуудас Хэрэглэгч Мэдээ мэдээлэл
Мэдээ мэдээлэл
Принт сервер ашиглахын давуу талууд PDF Хэвлэх И-мэйл
2010 оны 8-р сарын 27, Баасан гариг, 10:21

 

Ихэнх жижиг оффисууд нэг принтертэй, түүнийгээ хувааж хэрэглэх шаардлагатай үед printerпринтерээ хэн нэгний компьютерт холбож эсвэл цаанаасаа сүлжээний холболттой принтерийг дундаа хувааж хэрэглэдэг. Гэтэл дээрх хоёр төрлийн холболт нь зарим нэг дутагдалтай талуудтай юм. Компьютерээр дамжуулан хуваан хэрэглэж байгаа үед нөгөө компьютер нь унтарсан эсвэл програм нь эвдэрсэн үед шаардлагатай юмаа хурдан хэвлэж чадахгүй ажил саатах магадлалтай юм. Мөн цаанаасаа сүлжээний холболттой принтерүүд нь харьцангуй өндөр үнэтэй байдаг бөгөөд жижиг офист хэтэрхий үнэтэй байх магадлалтай.

Дэлгэрэнгүй...
 
Хамгийн эвдрэл багатай ноутбук үйлдвэрлэгчээр Asus шалгарчээ PDF Хэвлэх И-мэйл
2010 оны 8-р сарын 19, Пүрэв гариг, 12:26

SquareTrade2009 оны 11 сард SquareTrade (Америкийн электрон барааны бие даасан хамгийн том баталгааны үйлчилгээ үзүүлэгч компани) зөөврийн компьютерийн зах зээлийн тэргүүлэгч 9 компанийн өнгөрсөн 3 жилд үйлдвэрлэсэн 30000 компьютерийн хэрэглээнээс хийсэн судалгааны үр дүнгээ олон нийтэд зарласан байна. Брэнд тус бүрээс хамгийн багадаа 1000 ноутбук байсан.

Дэлгэрэнгүй...
 
Сургалтын шинэ төхөөрөмж - Avervision CP355 камера PDF Хэвлэх И-мэйл
2010 оны 8-р сарын 16, Даваа гариг, 17:55

AverVision CP355 хөдөлгөөнт сургалтын камер нь сургалтын ажиллагааг хялбаршуулж илүү сонирхолтой болгоход тань туслах болно. Автомат фокустай, 3,2Mpixel, 5x optic zoom бүхий камер нь ямар жижиг деталийг тод, бодитойгоор томруулж самбарт харуулах чадвартай.

Дэлгэрэнгүй...
 
Transcend StorJet 25M загварын зөөврийн хатуу дискүүд унагасан ч эвдрэхгүй PDF Хэвлэх И-мэйл
2010 оны 8-р сарын 06, Баасан гариг, 16:25

25mЭнэ загварын зөөврийн хатуу дискүүд авч явахад хялбар, авсаархан хэмжээтэй, 206 гр жинтэй. Санамсаргүй унагаж гэмтэхээс сэргийлсэн доргионы хамгаалалт болон гарнаас халтирч унахааргүй зөөлөн резинэн гадаргуутай. 480Mb/s хүртэл хурдтай мэдээлэл дамжуулах USB 2.0 интерфэйс нь дурын компьютерт холбогдох боломжийг өгдөг. Хэрэглэхэд хялбараас гадна тусгай програм хангамжийнхаа тусламжтайгаар таны ажлыг хөнгөвчлөх боломжуудыг агуулсан.

Дэлгэрэнгүй...
 
Дурсамжит видео бичлэгүүдээ компьютертаа оруулж засварлах маш амархан PDF Хэвлэх И-мэйл
2010 оны 8-р сарын 05, Пүрэв гариг, 17:01

video_tapesГэр бүлийнхээ дурсгалт мөчүүд, сургуулийн төгсөлтийн баяр, тэмдэглэлт өдрүүдээ бичсэн видео бичлэгүүдээ компьютертаа оруулж, дүрс нэмж хасах, төрөл бүрийн эффект, текст нэмж оруулах, DVD болгон буулгахад заавал мэргэжлийн студид хандах шаардлагагүй. Та өөрөө хялбархан аргаар хийх боломжтой. AVerMedia DVD EZMaker USB Gold төхөөрөмжийн тусламжтайгаар V/V8/VHS форматын кассет, DVD/VCD тоглуулагчаас та дүрсээ компьютер руугаа оруулаарай.

Дэлгэрэнгүй...
 
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 5 Дараахи > Төгсгөл >>

Хуудас 5-с 1

Decrease font size  Default font size  Increase font size