Core i7 Extreme Edition загваруудаас шинээр хамгийн хүчирхэг нь i7-940XM болж байгаа юм байна. 2.13GHz хурдтай дөрвөн цөм бүхий, L2 түвшиний 8Mb кэш санах ойтой Hyper-Threading технологи дээр ажилладаг. Хамгийн их ачаалахдаа 55W(TDP) эрчим хүч ашиглана.
Их хэмжээгээр худалдан авсан тохиолдолд 1000 ширхэгийг нь $1096 зарахаар төлөвлөж байгаа гэнэ Энгийн Core i7 загварууд дээр i7-840QM (1,86 GHz) ба i7-740QM (1,73 GHz) гэсэн 2 загвар нэмэгдлээ. Эдгээр процессорууд L2 түвшиний 8 Mb ба 6 Mb кэш санах ойтой дөрвөн цөмтөй бөгөөд TDP нь 45 W. Эдгээрийн бөөний үнэ $568 ба $378 байхаар зарласан байна. Хамгийн нимгэн хөнгөн нөүтбүүк хийхэд зориулан Core i7-660UM ба i5-540UM загвартай 1.33GHz и 1.6 GHz хурд бүхий процессоруудыг хйисэн байна. Эднийг 32 нанометрийн технологи дээр 2 цөмтөйгөөр Hyper-Threading технологи дээр ажилладаг. Эрчим хүч хэрэглээ max 18W байна. Core i7-660UM нь 4 Mb кэштэй $317,харин Core i5-540UM, арай бага кэштэй 3Mb , ба үнэ нь $250. Эцэст нь Intel компани Celeron U3400 процессороо танилцууллаа. 1,06 GHz хурдтай, хоёр цөмтөй эрчим хүчний хэрэглээг эрс багасан энэ процессор нь $134 орчим байхаар төлөвлөж байгаа юм байна.
|