

| Transcend - ийн МАС дээр ажилладаг шинэ зөөврийн хатуу диск худалдаанд гарчээ. |
StoreJet 25D2-W загварын шинэ зөөврийн диск нь МАС компьютерууд дээр зохицож ажллахаар хийгджээ. Цагаан өнгөтэй, гялалзсан гадаргуутай, Apple брэндийн компьютеруудтай ажиллах чадвартай энэхүү шинэ бүтээгдэхүүн Mac-ийн фэнүүдэд таалагдах нь лавтай.
Apple-ийн бүтээгдэхүүнтэй ажиллагааныхаа хувьд ч загвар дизайныхаа хувьд ч зохицож ажиллахаар бүтээгдсэн өвөрмөц загвартай, Windows болон Mac үйлдлийн систем дээр аль алинд нь ажиллах боломжтой байгаа нь хэрэглэгчдийн зөөврийн хатуу дискээ сонгоход нэгэн гайхалтай сонголтыг нээж өгч байна. Хадгалагдсан файлуудаа боловсруулах, backup хийхэд зориулсан Mac OSX Time Machine болон StoreJet Elite програм хангамжийг мөн санал болгож байна. Тансаг дизайн бүхий case дотор суурилагдсан доргилтоос хамгаалах систем нь таны хатуу диск аяллын явцад санамсаргүйгээр унах, гэмтэхэд мэдээллийг тань найдвартай хамгаалахаар бүтээгдсэн. Гадаргуу нь халтирахгүй материалаар хийгдсэн учир ширээ болон компьютер дээрээ тавьсан үед гулгаж унах, гэмтэхээс урьдчилан сэргийлэгдэнэ. Ажиллаагүй идэвхигүй үедээ 10 минутын дараа автоматаар эрчим хүч хэмнэлтийн горимд шилждэг учир эрчим хүчийг 30% хүртэл хэмнэнэ. Transcend-ийн StoreJet загварын хатуу дискүүдтэй дагалдан ирдэг backup хийх функц, 256-bit AES encryption агуулсан StoreJet Elite програм мөн дагалдаж ирнэ. Энэхүү гоёмсог цагаан хатуу диск 500Gb багтаамжтайгаар зах зээлд гарч байгаа юм байна.
|