БАТАЛГААТ ЗАСВАРЫН ЖУРАМ
НЭГ. Нийтлэг үндэслэл
1.1 Энэхүү журмаар ТОПИКА ХХК-с нийлүүлсэн бараа бүтээгдэхүүнд баталгаат хугацаа олгох, уг баталгаат хугацаанд тухайн бараа бүтээгдэхүүнийг засварлах, сольж өгөх харилцааг зохицуулна.
1.2 Дор дурдсан нэр томьёог дараах утгаар ойлгоно:
-
Баталгаат хугацаа – Үйлдвэрлэгчийн зүгээс өөрийн бүтээгдэхүүний чанарыг батлан тодорхой хугацаанд техник гэмтлийг үнэгүй засварлаж өгөхөөр заасан хугацааг
-
Баталгааны хуудас – ТОПИКА компаний зүгээс олгосон тухайн барааны загвар модель, техник үзүүлэлт, сериал дугаар, үнэ, баталгаат хугацаа зэрэг мэдээллийг оруулсан тамга тэмдэг, гарын үсгээр баталгаажуулсан баримтыг
-
Засварын төв – Бараа бүтээгдэхүүнийг оношлох, засварлах үйлчилгээ явуулж буй ТОПИКА компаний салбар нэгжийг
-
Засварын хуудас - Бараа бүтээгдэхүүний баталгаат хугацаанд түүний гэмтлийг оношилж, засварт хүлээн авсан тухай баримт
ХОЁР. Ерөнхий заалт
2.1 ТОПИКА компани нь энэхүү хэлцэлд орсон баталгаанаас өөрөөр баталгааг гаргаж өгөхгүй болно.
2.2 Баталгаат засварын хугацаанд хэрэглэгчийн буруутай үйл ажиллагаанаас үүссэн гэмтлээс бусад гэмтлийг ТОПИКА засварын төвд хүлээн авч үнэ төлбөргүй засварлана.
2.3 Баталгааны хуудас нь худалдан авсан барааны төлбөрийн баримт/Зарлагын баримт/ хамт хүчинтэй.
ГУРАВ. Барааг засварлах
3.1 Засварын төв нь ирсэн барааны гэмтэлд анхан шатны оношлогоо хийж, бүртгэл үүсгэн хүлээн авч, засварын хуудас олгоно.
3.2 Засварлах боломжтой барааг шинээр сольж өгөхгүй ба барааны үнийн буцаалт олгохгүй, зөвхөн үнэ төлбөргүй засварлана.
3.3 Барааны гэмтлийг сэлбэг шаардахгүй нөхцөлд ажлын 15 хоногийн дотор засварлана.
3.4 Хэрэв үйлдвэрлэгчээс сэлбэг захиалах шаардлагатай бол календарийн 14-60 хоногийн хугацаанд засварлана.
ДӨРӨВ. Барааг сольж өгөх
4.1 ТОПИКА компаниас үл шалтгаалан сэлбэг хэрэгслийн нийлүүлэлтийн хугацаанаас хамаарч засварын гүйцэтгэлийг хуанлийн 60-аас дээш хоног хүлээлгэсэн, үйлдвэрийн гэмтэл нь засагдах боломжгүй тохиолдолд барааг ижил нэр төрөл, чанарын бараагаар солино.
4.2 Барааг 3 удаа засварласан бол буцаахгүйгээр ижил нэр төрлийн бараагаар сольж өгнө.
4.3 Ижил бараа байхгүй тохиолдолд өөр барааг санал болгох бөгөөд энэ тохиолдолд тухайн гэмтэлтэй барааны ашигласан хугацаа болон элэгдэл, хорогдлыг ТОПИКА компаний дотоод журмын дагуу тооцон төлбөрийг суутган авна. Үүнд барааны сав, баглаа боодол мөн хамаарна.
4.4 Худалдан авагчийн сонгосон бараа нь гэмтэлтэй барааны суутгал хассан дүнгээс их үнийн дүнтэй болсон тохиолдолд зөрүү төлбөрийг худалдан авагч хариуцна.
4.5 Гэмтэлтэй барааг сольж өгсөн тохиолдолд баталгааны хуучин хугацаа өөрчлөгдөхгүй ба дахин сунгагдахгүй, анхны бараанд өгсөн баталгаат хугацаа хэвээр байна.
ТАВ. Баталгаат засварт хамаарахгүй нөхцөл
5.1 Баталгаат засварын хугацаа дууссан.
5.2 Барааны лацыг хөдөлгөж гэмтээсэн.
5.3 Баталгааны хуудсыг хаяж үрэгдүүлсэн.
5.4 Баталгааны хуудсанд тухайн барааны мэдээлэл тохирч байх баталгааны хуудсыг өөрчилсөн, засварласан, дуурайлган үйлдсэн.
5.5 Гарын авлага, зааврын дагуу болон зориулалтын бусаар ашиглаагүйгээс үүдсэн эвдрэл гэмтэл
5.6 Хэрэглэгчийн буруутай үйл ажиллагаа, норгох, унагах, цохих гэх мэт гадны механик үйлдлийн улмаас учирсан эвдрэл гэмтэл
5.7 Барааны дотор гадна биет, бодис шингэн, шавьж гэх мэт орсноор үүдсэн гэмтэл
5.8 Цахилгааны хэлбэлзэл, гал түймэр, үер ус, иргэний үймээн самуун болон бусад байгалийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалсан эвдрэл гэмтэл
5.9 ТОПИКА компаниас хүлээн зөвшөөрөгдөөгүй тухайн барааны бус адаптер, баттерей ба цахилгааны тохиромжгүй эх үүсвэр болон хүчдэлд залгасны улмаас үүссэн гэмтэл
5.10 ТОПИКА компаниас баталгаажуулсан эд ангийг урьд өмнө олгож байгаагүй ямар нэг эд ангиар орлуулан тавьсан, үйлдвэрийн схем дизайныг өөрчилсөн
5.11 Баталгаат засварын хугацаанд тухайн барааны эд ангийг эрх бүхий бус засвар үйлчилгээний төв болон хувь хүнээр засуулах гэж оролдсоноос үүдэлтэй эвдрэл, гэмтэл
5.12 Хүний биеийн статик цэнэг, зэвэнд идэгдэх, радио идэвхит цацраг туяаны шарлагаас үүдэлтэй эвдрэл, гэмтэл
5.13 Хэвийн элэгдэл, хуучралттай холбоотой эвдрэл, гэмтэл
5.14 Барааг худалдан авснаас хойш худалдан авагч өөрийн сонгосон тээврийн хэрэгслээр ачиж тээвэрлэх үед учирсан аливаа механик эвдрэл, гэмтэл
5.15 Үйлдлийн систем, программ хангамж болон вирустэй холбоотой эвдрэл, гэмтэл
5.16 Чанар муудсан хуурамч хэрэгсэл /хуурцаг, хальс, баттерей гэх мэт/ ашигласнаас үүдсэн эвдрэл гэмтэл
5.17 Ахуйн болон хувийн хэрэглээнд зориулсан барааг үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашигласан
5.18 Барааг буцаасан
5.19 Баглаа боодол болон бусад дагалдах жижиг эд ангиуд /холболтын кабель, баттерей, цэнэглэгч, алсын удирдлага, цүнх, санах ойн карт, гар, хулгана, чанга яригч, принтер болон хувилагч машины хор гэх мэт/ нь баталгаат засварын нөхцөлд хамаарахгүй.
ЗУРГАА. Бараа буцаалт
6.1 Бараа худалдан авснаас хойш сэтгэл ханамжийн баталгаа 48 цаг байх бөгөөд худалдан авалт хийсэн салбар дэлгүүрт журмын дагуу буцаалт хийгдэнэ. Үүнд хэвлэгч, хувилагч машины задарсан хор хамаарахгүй.
6.2 Сэтгэл ханамжийн баталгаат хугацаа өнгөрсөн тохиолдолд худалдан авсан барааг буцаахгүй.
6.3 Бараанд үйлдвэрлэлийн алдаанаас шалтгаалсан аливаа доголдол, гэмтэл илэрвэл хэрэглэгч заавал ТОПИКА компаний эрх бүхий инженерээр шалгуулах үүрэгтэй бөгөөд тус инженерийн дүгнэлтийг үндэслэн шийдвэрлэнэ.
6.4 Хэрэв энэхүү журмын 6.1-д заасан нөхцөл үүссэн барааг буцаах болон солих тохиолдолд бараа худалдан авсан “Зарлагын баримт, “НӨАТ-ын баримт”, “Нэхэмжлэх”, “Баталгааны хуудас” болон “Худалдах, худалдан авах гэрээ” зэргийг бараа буцаах хүсэлт болон баталгаажсан албан бичгийг эх хувиар нь авч ирэх бөгөөд аль нэг баримт бичиг дутуу бол барааг буцаахгүй.
6.5 Худалдан авагч барааг буцаахдаа барааны сав, баглаа боодол, дагалдах хэрэгсэл /гарын авлага, ном, CD, холбогч кабель гэх мэт/ урамшуулалд олгосон барааны хамт бүрэн, бүтэн байдлаар нь авч ирэх бөгөөд дутуу авчирсан тохиолдолд тухайн дутаасан зүйлсийн үнийн дүнг суутган авна.
6.6 ТОПИКА компаний эрх бүхий этгээд бараа, түүний баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг шалгаж баталгаажуулсны дараа энэхүү хэлцлийн 6.5-д заасны дагуу төлбөрийг тухайн барааны үнийн дүнгээс суутган авч үлдэгдэл төлбөрийг худалдан авагчид буцаан олгоно. Эсвэл тухайн барааны үлдэгдэл үнийн дүнд таарах бараагаар сольж өгнө.
ДОЛОО. Үйлчилгээ
7.1 Барааны баталгаат хугацаанд ямар нэгэн засвар үйлчилгээ хийлгэх тохиолдолд хэрэглэгч тухайн барааг “Зарлагын баримт” болон “Баталгааны хуудас”-н хамт засварын төв дээр авчирч үйлчлүүлнэ.
7.2 Худалдаалж буй барааны нэр төрөл, загвар, нийлүүлэгчээс шалтгаалан тухайн бараанд үзүүлэх засвар, үйлчилгээ ялгаатай байж болно.
7.3 Худалдан авагч бараандаа засвар, үйлчилгээ хийлгэх тохиолдолд хадгалах төхөөрөмж дээрх мэдээллийн бүрэн бүтэн байдлыг өөрөө хариуцах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүйн улмаас үүсэх аливаа асуудлыг ТОПИКА компани хариуцахгүй.
7.4 ТОПИКА компани болон түүний хамтрагч байгууллага нь худалдан авсан бараа, үйлчилгээний төлбөрийг бүрэн хүлээж авахгүй тохиолдолд дагалдах нэмэлт үйлчилгээ, дэмжлэгийн хөтөлбөрүүдээ үзүүлэхгүй байх эрхтэй.
7.5 ТОПИКА компани нь бараанд засвар үйлчилгээ үзүүлэхдээ ашиглах эд ангиудын үзүүлэлтийг нь сайжруулан өөрчлөх эрхтэй.
НАЙМ. Бусад
8.1 Тусгай гэрээ хийгээгүйгээс бусад тохиолдолд ТОПИКА компани нь таны худалдан авсан барааны олж чадаагүй ашиг, бизнесийн алдагдал болон алдагдсан боломжийн хариуцлагыг хүлээхгүй ба холбогдох дагалдах хэрэгслийг тасралтгүй нийлүүлэх, засвар үйлчилгээг хийх үүрэг хүлээхгүй.
8.2 ТОПИКА компанитай байгуулсан худалдан авалтын тусгай гэрээнд тохиролцсоноос бусдаар худалдан авсан бараатай холбогдон гарах хариуцлага /нөхөн олговрын хэмжээ/ нь ТОПИКА компаниас тухайн барааны нэхэмжлэхэд бичигдсэн үнийн дүнгээс илүүгүй байна.
8.3 Худалдан авагч нь барааг худалдан авснаар хэлцэл байгуулахыг зөвшөөрч байгаа бөгөөд энэхүү хэлцэл хуулийн дагуу хүчин төгөлдөр үйлчилнэ.
8.4 Энэхүү хэлцэл нь хуульд заасан Стандарт гэрээний шаардлагыг хангасан болно.
ЕС. Анхаарах зүйлс
9.1 ТОПИКА компаниас худалдан авагчдад олгож буй Баталгааны хуудсанд:
9.1.1 Бараа олгогчийн тамга тэмдэг дарагдсан байх
9.1.2 Баталгааны хуудсанд тухайн барааны мэдээлэл бичигдсэн байх
9.1.3 Барааны нэр, загвар, серийн дугаар, худалдан авсан огноо, худалдан авагч болон худалдсан ажилтны бүтэн нэр, гаргацтай бичигдсэн байх
9.1.4 Үйлчлүүлэгч та хүргэлтээр бараа бүтээгдэхүүн хүргүүлсэн тохиолдолд Баталгааны хуудсанд барааны серийн дугаар болон бараа олгогчийн тамга тэмдгийг заавал даруулна уу.
9.2 Үйлчлүүлэгч нь барааны баталгаат хугацаанд Засварын төвөөр үйлчлүүлэхдээ дараах зүйлсийг анхаарна. Үүнд:
9.2.1 Барааг баталгааны хуудас, зарлагын баримтын хамт авчирна
9.2.2 Барааг засварт авчрахдаа өөрийнх нь сав, баглаа боодолтой, анхны иж бүрдлээр нь авчирна.
9.2.3 Гэмтэлтэй барааны тоос шороог арчиж цэвэрлэсэн байх
9.2.4 Гэмтэлтэй барааг Засварын төвд хүргэх болон буцаан авах тээвэрлэлтийн зардлыг ТОПИКА хариуцахгүй болно.
9.2.5 Барааг хэрхэн ашиглаж байхад, юунаас болж гэмтсэн тухай мэдээллийг анхны оношлогоо хийх явцад үнэн зөвөөр мэдээллэх
9.2.6 Барааг засварлаж дууссаныг, засварын ажилтан хэрэглэгчдэд мэдэгдсэнээс хойш хэрэглэгч засагдсан барааг 14 хоногийн дотор авах ёстой. Хэрэв 14 хоногоос хэтэрсэн тохиолдолд барааг хадгалсан хоног тутамд 1000 төгрөгөөр тооцох болно.
9.2.7 Хэрэглэгчийн бараа засагдах боломжгүй, Баталгаат хугацаа дууссан тохиолдолд 9.2.6 заалтанд заасны дагуу хадгалалтын зардал тооцно. Харин засварын бараа 2 сараас дээш хугацаагаар хэтэрсэн тохиолдолд устгалд оруулах болохыг анхаарна уу.
To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.